Albero- Модон хаалга
“Бульдорс Мон” ХХК нь ОХУ-ын ALBERO брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд чанар, технологи, өнгө загварын өндөр стандартыг Монголын хаалганы зах зээлд амжилттай нутагшуулж буй байгууллага юм. “ALBERO” өрөө хоорондын хаалганы үйлдвэр нь 20 жилийн турш чанартай хаалга үйлдвэрлэж байгаа туршлагатай бөгөөд чанарын шаардлага хангасан 5 дамжлагаар үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой. Мөн “ALBERO” брэндийн модон хаалга нь химийн найрлагагүй хүүхдийн өрөөнд тавихад тохиромжтой будаг ашигладаг ба байгальд ээлтэй ногоон гэрчилгээтэй.

Байгалийн мэдрэмж төрүүлэх дээд зэрэглэлийн хийцтэй Модон хаалга
- Байгалийн төрөл бүрийн мод ашигладаг (нарс, гацуур, царс, хуш, нигүрс гэх мэт)
- Орчин үеийн интерьер дизайнд нийцсэн, өнгө ба загварын сонголттой – Модон хаалганы өнгө, текстур болон загвар нь таны орон сууц, оффисын орчинтой уялдаж, тав тух, гоо зүйн мэдрэмжийг бүрэн бүрдүүлнэ.
Технологи ба чанарын хяналт
Итали болон Оросын технологиор тоноглогдсон үйлдвэрт,
Мэргэжлийн инженерүүдийн чанарын нарийн шалгалттайгаар үйлдвэрлэгддэг.