Модон хаалга уу? Ган хаалга уу?

Ган хаалга - ны давуу тал

Орчин үеийн металл хаалга нь нарийн деталь зүйл бүр нь хулгайчдын эсэргүүцэл, найдвартай байдал, бат бөх байдалд нөлөөлдөг. Энгийнээр хэлбэл хаалга нь хоёр ган хуудас, тэдгээрийн хоорондох дүүргэгч, түгжих механизмаас бүрдэнэ. Металл хаалга үйлдвэрлэхэд хоёр төрлийн ган ашигладаг: халуун, хүйтэн цувьсан. Бүтээгдэхүүний чанар нь гангийн төрлөөс хамаарна. Халуун цувьсан ган нь зэврэлтэд өртөмтгий байдаг тул хүйтэн цувьсан ган нь цаг агаарт хамгийн тэсвэртэй байдаг.

Модон хаалга - ны давуу тал

 Олон жилийн туршид модон хаалга нь загвар, байгалийн хийц, бат бөх чанараараа эрэлттэй хэвээр байна. Хаалгыг үйлдвэрлэхэд төрөл бүрийн модыг ашигладаг: нарс, гацуур, царс, хуш, нигүрс гэх мэт. Ийм хаалганд онцгой арчилгаа шаардлагатай байдаг, мод нь өндөр чийгшил, температурын хэлбэлзэлд тэсвэргүй.

Үнийн хувьд 

Модон хаалганы гол давуу тал нь хямд өртөгтэй байдаг. Нарс, царс, үнсээр хийсэн модон хаалганы үнэ нь ган хаалганаас хямд байдаг.

Бат бөх чанар

Модоор хийсэн хаалга нь бат бөх чанараараа ган хаалгыг гүйцэдгүй. Хамгийн бат бөх хаалга бол царс модоор хийсэн хаалга юм. Царс нь хэдэн зуун, бүр хэдэн мянган жилийн турш ургадаг, намгаас гаргаж авдаг ховор мод юм. Ийм хаалганы өртөг үнэтэй бөгөөд цэвэр царс модыг олж захиалахад хэцүү байдаг.

Хулгайн эсэргүүцэл

Цоожны систем металл хаалган дээр ихэвчлэн хэд хэдэн төрөл байдаг. Нэмж дурдахад механизм бүр нь нэмэлт хамгаалалтын элементүүдтэй байдаг. Мэдээжийн хэрэг, та бүх төрлийн хаалган дээр дуртай цоожоо суулгаж болно.

 

 

Хамгийн бат бөх, чанартай хаалгыг Buldoors -оос сонгоорой! 

Чанар стандартыг хангасан Орос улсын 7 брэндийн албан ёсны дистрибьютор

Гадаад орчинд…

Гадна хаалга нь чийгшил, хэт ягаан туяа, температурын хэлбэлзэл гээд олон зүйлс тэсвэртэй байх ёстой. Ган хаалга нь ямар ч цаг агаарт тэсвэртэй байхын тулд үйлдвэрт циркон агуулсан зэврэлтээс хамгаалах бодис болон тусгай нунтаг полимер будгаар бүрхүүл үүсгэдэг. Байгалийн мод нь чийгэнд мэдрэг бөгөөд температурын өөрчлөлтөд ордог. Бороо, цас чийгнээс болж мод хөөж, хаалган дээр хөгц үүсдэг.

Дуу дулаан тусгаарлагч

Модон хаалгыг бодвол ган хаалга хавтас болон короб хэсэгтээ терморазрыв буюу дулаан тусгаарлагчтайгаараа илүү давуу тал болно. Ган хаалганы дүүргэлтэнд ордог пенополиуретан, пегобетон, пенополистрол зэрэг нарийн нягтаршил нь нэмэлтээр дуу тусгаарладаг.

Загварлаг байдал

Модон хаалга сонгох бас нэг чухал нөлөө нь цэвэр байгалийн модны өнгө хийц энэ нь таны гэрийг дулаан тухтай харагдуулдаг.

Ган хаалганы тухай ярихаар бүгд нэг өнгийн будагтай металлыг төсөөлдөг, гэхдээ үүнээс өөр сонголтууд бас байгааг та санаарай.

МДФ хавтан, ПВХ, шинэ сублимаци технологиор таны гэрт хүссэн өнгө загвараар тань шилтэй болон гоёлын, орчин үеийн, минимализм классик гээд олон сонголтоос та сонгоорой.

Арчилгаа

Модон хаалгыг та хагас жилд нэг удаа заавал тусгай зориулалтын хаалга болон нугасаа тосоор арчиж, бусад байгалийн цаг уураас хамаарч хаалгаа хамгаалах хэрэг гарна. Хаалга шинээр нь хадгалахын тулд та заавар сүүдрэвч тамбар хийх шаардлагатай. Суулгалт бас их чухал гэдгийг та санаарай.

Жин

Жингийн хувьд модон болон ган хаалганы харьцуулалтыг авч үзье.

Модон хаалганы дундаж жин 25-45кг бол ган хаалганы энэ төрлийн хаалга нь 50-80кг байна. Ган хаалга нь модон хаалганаас жингийн хувьд хүнд ч гэсэн энэ нь проёмд асуудалгүй гэсэн үг. Энгийн проём болон хаалганы 2 нугас нь 90кг хүртэлх хаалгыг даах чадвартай.

Модон болон ган хаалганаас та сонголтоо хийсэн үү?

Цэвэр модон хаалгыг та интернэтээс захиалж, эсвэл энгийн нэг дэлгүүрээс олоход хэцүү, ихэнхдээ чанартай модон хаалгыг захиалгаар хийдэг. Харин ган хаалгыг та хүссэн хэмжээ загвараараа интернэтээс, дэлгүүрээс, албан ёсны шоу рум дэлгүүрээс захиалан авч болно.

Тэгвэл…

Өнөөдрийн байдлаар нийт хаалга солих сонирхолтой хэрэглэгчдээс 98% нь ган хаалга сонгож байна. Ган хаалга сонгох шалтгаан :

Загвар өнгөний өргөн сонголт

  • Цаг агаарт тэсвэртэй
  • Бат бөх чанар
  • Дуу дулаан тусгаарлагч
  • Зах зээл дээрх бэлэн байдал
  • Хялбар арчилгаа суулгалт
  • Эрчим хүчний хэмнэлт

Та манай веб сайтаас бэлэн хаалгуудын загваруудыг сонгож, захиалгаа өгөөрэй. Бид таны хүссэн газарт хурдан бөгөөд чанартай суулгалтын үйлчилгээг үзүүлнэ.

Бидний бүтээгдэхүүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *