“Бульдорс мон” ХХК хэрэглэгчдэдээ амины орон сууцны гадна хаалга санал болгож байна

“Бульдорс Мон” компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Тус компанийн хувьд хэрэглэгчдэдээ зориулан европ стандартын шинэ хаалгыг оруулж иржээ.

“Бульдорс мон” компани 2019 оноос ОХУ-ын бульдорс үйлдвэрлэгчийн ган хаалгыг санал болгож эхэлсэн. Мөн долоодугаар сараас эхэлж Беларусь улсын “металюкс” үйлдвэрлэгчийн амины орон сууцны гадна хаалгыг албан ёсны эрхтэйгээр оруулж иржээ. Ган болон царс модоор хийсэн эдгээр хаалга эдэлгээ даахаас гадна, гажихгүй гэлээ.